АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ПРОГРАММ ХАНГАМЖ
Хөдөлмөрийн хүний төлөө

OHSAS 18001 менежментийг         хэрэгжүүлэх түлхүүр

“УХААЛАГ ХАБ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Веб болон сүүлийн үеийн “үүлэн систем” дээр суурилсан энэхүү “Ухаалаг ХАБ” бүтээгдэхүүн нь аюулгүй ажиллагааны бүртгэл, тайлан болон өгөгдлүүдийг багтаасан ХАБЭА-н төслийг амжилттай гүйцэтгэхэд зориулагдсан юм. Нэр томъёны тухайд: ХАБЭА гэдэг нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн үг бөгөөд “ХАБ” гэдэг нь ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэсэн утгын товчлол юм. Тэгэхлээр энэхүү систем нь нийтдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хамарсан болно. 

“Ухаалаг ХАБ” нь мэргэжлийн түвшний бүртгэл, мэдээллийн сан бөгөөд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо болох MNS OHSAS 18001-ын шаардлагыг хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн янз бүрийн  хүрээнд ашиглаж болно. 
“Ухаалаг ХАБ” программыг олон хэрэглэгч ашиглах боломжтойгоос гадна төсөлд хамрагдсан эрх бүхий компьютеруудаас нэмэлт сайжруулалтгүйгээр уг программд хандах боломжтой юм. 






"Ухаалаг ХАБ" программд бид шууд авч ашиглах байдлаар бичиг баримтууд, сургалтын материалууд, хууль, стандарт гэхмэтчилэн аюулгүй ажиллагааны ихээхэн мэдээллийн баазыг бий болгосон байгаа. Тэдгээр мэдээллийн сангийн талаар уншихыг хүсвэл та дараах линкээр ороорой:

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЦОГЦ СИСТЕМ